Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ээлжит 18 дугаар Их хурлыг ирэх 7-р сарын 6-нд буюу Лхагва гарагт хуралдуулахаар товлоод байна. Хуралдаанаар МСНЭ-ийн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.

Уг Ерөнхийлөгчийн сонгуульд МҮОНТВ-ийн захирал асан Л.Нинжамц, NTV телевизийн толгой компани болох “Медиа групп” ХХК-ийн Олон нийттэй харилцах газрын захирал, сэтгүүлч М.Батхишиг,  ТВ5 телевизийн сэтгүүлч Ө.Отгонбаатар нар Ерөнхийлөгчөд өрсөлдөхөө мэдэгдээд буй юм. Тэгвэл хоёр нэр дэвшигчийн намтарыг хүргэж байна.

Лувсандашийн Нинжжамц нь

-1996-1998 онд “Толь” сонины Ерөнхий редактор,

-1998-2006, 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал,

-2006-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга,

-2009-2010 онд Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайд С.Баярын хэвлэлийн төлөөлөгч

-2010-2011 онд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх,

-2011-2016 онд “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгч,

-2016-2020 оны хооронд МҮОНТВ-ийн Ерөнхий захирал

-2021 оны 9 дүгээр сараас хойш УИХ-ын сурталчилгаа, мэдээллийн төвийн даргаар томилогдон ажиллаж байна.

Мөнхтогоогийн Батхишиг нь

-Монголын мэдээ сонинд сэтгүүлч

-МҮОНТВ-д сэтгүүлч,

-NTV телевизэд сэтгүүлч, ахлах редактор,

-TV8 телевизийн Мэдээний албаны дарга

-2022 оны хоёрдугаар сараас NTV телевизийн толгой компани болох “Медиа групп” ХХК-ийн Олон нийттэй харилцах газрын захирлаар томилогдон ажиллаж байна.

Өлзийбаярын Отгонбаатар нь

Монголын сэтгүүлзүйн салбарт тасралтгүй 25 дахь жилдээ ажиллаж буй Сэтгүүлч

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: