УЛСЫН БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Энэ жилийн наадам долдугаар сарын 7-нд урианхай сурын харваагаар эхэлнэ. “Дээлтэй монгол наадам” төв талбайд долдугаар сарын 9-нд болох бол Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн концерт долдугаар сарын 10-нд мөн төв талбайд болно.

Хурдан морины уралдаан долдугаар сарын 10-нд хязаалан насныхаар Хүй долоон худагт эхлэх бол хүчит 1,024 бөхийн барилдааны нэгийн даваа долдугаар сарын 11-нд Төв цэнгэлдэхэд эхлэх хөтөлбөртэй байна.

Улсын баяр наадмын болон автомашины зөвшөөрлийн тасалбарыг өнөөдрөөс эхлэн enaadam.mn цахим хаягаар худалдаалж байна.

Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын тасалбарын үнэ нь тухайн суудал сүүдрэвчтэй эсэхээс хамаараад 42,000, 52,500 төгрөгийн үнэтэй.

Харин автомашины зогсоолын зөвшөөрлийг улаан, хөх, ногоон гэсэн 3 төрлөөр ангилсан бөгөөд бүгд адил 21,000 төгрөг байна. Улаан болон хөх өнгийн зөвшөөрөл нь зөвхөн Хүй долоон худаг дахь автомашины зогсоолд хамаарах бол ногоон өнгийнх нь Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хүчинтэй.

 

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: