​Хаврын тариалалтын 85.7 хувь нь ‘онц’ үнэлгээ авчээ

Энэ жил цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг энэ оны тавдугаар сарын 3-наас эхлүүлсэн. Уг тариалалтын урьдчилсан дүн гарсан байна. Урьдчилсан дүнгээр 368 мянган га талбайд үр тариа, 343.8 мянган та талбайд улаан буудай, 19.8 мянган га талбайд төмс, 10.9 мянган га талбайд хүнсний ногоо, 51.2 мянган га талбайд малын тэжээл 116 мянган га талбайд тосны ургамал, 4.6 мянган га талбайд жимс жимсгэнэ тарьсан.

Нийтдээ 570.8 мянган га талбайд тариа тариалсан юм. Тариалалтын чанарыг 12 аймгийн 72 сумын 1012 аж ахуйн нэгж, иргэдийн 338.8 мянган га талбайд улаан буудайн талбайг хамруулжээ. Үүгээр 85.7 хувьд буюу 290.6 мянган га талбайн тариалалт соёололт сайтай “онц” сайн үнэлгээтэй гарсан байна.

Leave a Reply

%d bloggers like this: