Боловсролын байгууллагууд хамтран “Ментор багш”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Менторчлол багшийн чадварыг явцын дунд сайжруулдаг

21-р зууны сурган хүмүүжүүлэгчийн цогц чадамжтай ментор бэлтгэх хөтөлбөрийн зорилго нь ОУААХ-ны чанартай арга зүйн зарчим, багшийн стандартуудыг эзэмшсэн, ур чадвараа дээшлүүлэх бүрэн дүүрэн хүсэл эрмэлзэлтэй, чанартай багшийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх чадавх бүхий менторчлолыг үр дүнтэй хийх арга зүйн цогц үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд оршдог.

БШУ-ны сайдын 2021 оны А/07 дугаар тушаалаар батлагдсан “Чадварлаг багш” арга хэмжээний төлөвлөгөөнд Ментор багш нар нь багш нарыг ажлынх байрандаа хөгжихөд дэмжлэг үзүүлнэ гэж тусгасан. Ментор багш нарыг ирэх 8 дугаар сард сонгон шалгаруулж бэлтгэнэ.

Хөтөлбөрт оролцогчдыг сонгох үйл явц:

Ментор багш болохоор бэлтгэгдэх оролцогчдыг 2 үе шаттайгаар тодорхой шалгуурын дагуу сонгох ба багшийн арга зүй, хүүхдийн сурах үйл явцад өөрчлөлт авчрах хүүхэд бүрийг өөртөө итгэлтэй, нийгмийн аз жаргалтай гишүүн болж өсч торниход тусалж дэмжих, цаашлаад юу хийж чадах нөөцийн талаар боддог байх 30 оролцогчдыг бүрдүүлнэ

Эхний үе шат: Хөтөлбөрт оролцох өргөдөл /асуултаар/

Дараагийн үе шат: Эсээ бичвэр, (эргэцүүлэл бичвэр)

Менторчлол нь багшийн чадварыг явцын дунд сайжруулдаг бөгөөд багш мэдээллээр хангагдаж, мэдлэгээ нэмэгдүүлэн, ур чадвараа сорьж, өөрийн үйл ажиллагаандаа илүү итгэлтэй болдог. Энэ нь менторын нэн тэргүүний үүрэг юм.

Менторын  хөтөлбөр нь сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролын болон насан туршийн боловсролын багшид мэргэжлээрээ тасралтгүй хөгжих боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилготой бөгөөд “Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжилд дэмжлэг үзүүлэх” үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжинэ.

Менторчлолын үр дүнд ментор болон менторлуулж буй багш хоёр хоёулаа мэргэжлийн чадавх дээшлэхээс гадна сурагчийн мэдлэг, чадвар дээшилдэг байхад анхаарна.

Менторчлолын үндсэн зорилт нь багшийн ур чадварыг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах чадварыг сайжруулах бөгөөд сургалтыг үр дүнтэй зохион байгуулах шийдвэрийг ментор биш багшийг өөрөөр нь гаргуулахад тусална.

Leave a Reply

%d bloggers like this: