”Эрдэнэт үйлдвэр” ажилчин бүрдээ нэг сая төгрөгийн урамшуулал олголоо
Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар энэ оны эхний хагас жилд үр бүтээлтэй ажилласан нийт уурхайчиддаа Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойн баяр наадмын урамшуулал болгон нэг сая төгрөг олгосон байна.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын мэдээлснээр 2022 оны эхний хагас жилд үйлдвэрлэл, эдийн засгийн зорилтот түвшнээ биелүүлж, орлогоо нэмэгдүүлж, зардлаа бууруулан ажилласан тул нийт уурхайчдынхаа хөдөлмөрийг ийнхүү үнэлж урамшуулсан гэжээ.
Түүнчлэн МШӨ-ний хувь тогтоолгосон хүмүүс, ахмадууд, гэрээт байгууллагын ажилчид, саяхан Эрдэнэт үйлдвэрийн харьяанд шилжсэн “Эрдэнэт медикал” эмнэлгийн хамт олон гээд нийт 10 636 хүн энэхүү урамшууллыг олгосон аж. Энэ оны эхний хагас жилд Эрдэнэт үйлдвэр 16890.0 мянган тн хүдэр олборлож, 15553.0 мянган тн хүдэр боловсруулан үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг 100 давсан хувиар биелүүлж, улс орон нутгийн төсөвт 738,8 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.