Авлигын 4 тэрбум 37 сая төгрөгийг УЛСЫН ОРЛОГО болголоо
Энэ оны эхний хагас жилд шалгагдсан гэмт хэргийн улмаас 2 их наяд, 061 тэрбум, 324 сая, 104,812.00 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 1 их наяд, 235 тэрбум, 701 сая, 691,027.44 төгрөгийн хохирлыг төлүүлсэн байна. Энэ нь 60.0 хувийг нөхөн төлүүлсэн бөгөөд үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 382 тэрбум, 746 сая,448,140.00 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.
Хахуулийн 4 тэрбум, 037 сая, 934,407.00 төгрөгийг хураан авч, улсын орлого болгожээ.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.1 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 13.9 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 3.4 дахин өссөн үзүүлэлт юм байна.