Манай улсад ирсэн жуулчдын тал нь ОХУ-ын иргэд байна

Энэ оны эхний хагас жилд 73 мянган жуулчин манай улсын хилээр нэвтэрчээ. Жуулчдын талыг ОХУ-ын иргэд эзэлсэн байна.

Гэвч аялал жуулчлалын салбар цар тахлын өмнөх үзүүлэлтүүдэд хүрээгүй байна. 2019 онд манай улсад 217 мянган жуулчин иржээ.

2019 онд БНХАУ-ын иргэд хамгийн олноороо (69 819) манай улсад аялсан бол энэ оны эхний хагаст хойд хөршийн 36 мянга, урд хөршийн 3700 жуулчин иржээ.

Мөн Монгол Улсын байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох Хөвсгөл аймгийн Ханх сум, Хатгал тосгоны нутаг дэвсгэр дэх Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газар руу 6-р сарын 15-ны өдрөөс 7-р сарын 15-ны өдрийн хооронд дотоодын 94,355 аялагч, гадаадын 8,000 жуулчин, нийт 102,355 иргэн, 18,871 автомашинаар нэвтэрчээ.

Одоогийн байдлаар улсын тусгай хамгаалалттай газарт дотоодын иргэн 300 төгрөгөөр, гадаадын жуулчин 3,000 төгрөгийн хураамж төлж орох зохицуулалттай байна.

Долдугаар сараас эхлэн Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газар руу нэвтрэх хураамжийг QR код ашиглан төлөх боломжийг бүрдүүлээд буй. Наадмын өдрүүдэд нийт 2,561 хүн 768,301 төгрөгийг цахимаар төлжээ.

Нэвтрэх хураамжийг цахимаар төлөх боломжтой болсноор хураамжийн тасалбар хэвлэлтэд ашиглах цаасны хэрэглээг эрс бууруулах, хүний оролцоотой хураамж авах, тасалбар хэвлүүлэх, хүргэхтэй холбоотой зардал хэмнэх болон байгаль орчинд хог хаягдал үүсэхээс сэргийлэх олон талын давуу талтай хэмээн БОАЖЯ-наас мэдээллээ.

 

Leave a Reply

%d bloggers like this: