Хуримтлалтай Монгол аяны супер урамшууллын эзэн 1 өрөө байрныхаа түлхүүрийг авлаа
Жил бүр Худалдаа, хөгжлийн банкнаас уламжлал болгон зохион байгуулдаг Хуримтлалтай Монгол аяны супер урамшуулал болох 1 өрөө байрны эзэн Үндэсний их баяр наадмын өмнө тодорсон юм. Энэ удаагийн аян 3-р сарын 1-ний өдрөөс 6-р сарын 30-ны өдрийг дуустал хүртэл үргэлжилсэн бөгөөд нийт 100 харилцагчийн мөнгөн хадгаламжийг 500,000₮ – 2,000,000₮ төгрөгөөр урамшуулж, супер урамшууллын эзнийхээ Нисэх гарден хотхоны 1 өрөө байрыг хүлээлгэн өглөө.


Та бүхэн 6 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламж нээн орлого нэмсэн 100,000₮ тутамдаа урамшууллын 1 эрх авч оролцох боломжтой. Хэрэв та ХХБ-ны харилцагч биш бол өөрт ойр байрлах Худалдаа хөгжлийн банкны салбар тооцооны төвд хандан хуримтлалаа үүсгэж, урамшууллын эзэн болоорой.
