Эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийлэн “Тамгагүй төр” жүжгийг үнэгүй толилуулжээ

Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” драмын жүжгийг энэ сарын 13-17, 19-21-ний өдрүүдэд Эрүүл мэндийн салбарын 1700 гаруй эмч, эмнэлгийн ажилчдад үнэ төлбөргүй толилууллаа.

Улсын Драмын театр, “Hero entertainment” группийн уран бүтээлчид коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын хүнд үед хоёргүй сэтгэлээр ажилласан Эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийлж, жүжиг үзэх боломжоор хангажээ.

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Leave a Reply

%d bloggers like this: