Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтийг наймдугаар сарын 12-ны 17:00 цаг хүртэл хүлээн авна

Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг 2022 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл www.license.edu.mn хаягаар Нийслэлийн Боловсролын Газарт/НБГ/ хүлээн авахаар болсныг мэдэгдлээ.

Сургууль, цэцэрлэг байгуулахад бүрдүүлэх материалыг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйл, “Боловсролын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, БСШУ-ны Сайдын 2010 оны 353 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ыг баримтлан бүрдүүлсэн байх шаардлагатай юм байна.

Хуулийн дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах зөвшөөрлийн хураамж 150,000 төгрөгийг нийслэлийн Боловсролын газрын Төрийн сан банкны 100200015401 дугаар дансанд /гүйлгээний утга хэсэгт: Аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаарыг бичих/ тушаан баримтыг өргөдлийн хамт хавсаргана гэдгийг тодотголоо.

Нийслэлийн Боловсролын Газрын 70113039 утсаар бүртгэлийн талаар мэдээлэл авах боломжтой байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын Газар

Leave a Reply

%d bloggers like this: