​“Мөрөөдлийн шүхэр” аян эхэллээ

Охид эмэгтэйчүүдийг хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилготой “Мөрөөдлийн шүхэр” мэдээллийн аяныг өчигдөр буюу наймдугаар сарын 05-ны өдөр эхлүүллээ. Уг аяныг 2021 онд Нидерланд Улсын Засгийн газрын санхүүжилтээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран анх зохион байгуулсан юм. Энэ жил тус аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Түүнчлэн долдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд мэдээллийн аяныг өрнүүлэх аж.

Аяны нээлтийн өдөр “Даван туулагчийн түүх” нэртэй 46 минутын баримтат киног олон нийт болон сэтгүүлчдэд үзүүлсэн юм. Түүнчлэн, сэтгүүлчдийн дунд “Хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийн зохион байгуулж, мэдээлэх ёс зүй, түгээлтийн бодлогын талаар хэлэлцэв.

Хэлэлцүүлэгт НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын төслийн ажилтан С.Мөнхчулуун, Мөрөөдлийн шүхэр аяны элч, МУГТ М.Анхцэцэг, Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн мөрдөгч Б.Уугантуяа, Ergelt.mn сайтын Нэвтрүүлэг, тоймчдын албаны дарга Б.Цогтбаяр нар оролцсон юм. Тэд энэ  төрлийн гэмт хэргийг бууруулах, анхаарал хандуулах үндэслэл хэрэгцээ шаардлага ач холбогдлын талаар санал бодлоо хуваалцлаа.

Мөн өдөрлөгийн үеэр хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн эрсдэлээс 16-28 насны охид эмэгтэйчүүдийг мэдээллээр дамжуулан урьдчилан сэргийлж, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог сайжруулж, ёс зүйтэй, бүтээлч, эрэлч хайгуулч сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой тэтгэлэгт уралдааныг сэтгүүлчдийн дунд зарласан юм. Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд шилдэг бүтээл туурвисан таван сэтгүүлчид нэг сая төгрөгийн урамшуулал олгох аж..

 

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: