​Хүүхдээ цэцэрлэг, сургуульд оруулахад авлига нэхвэл 110 дугаарт болон 11-11 төвд хандаарай

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Боловсролын салбарын авлигыг таслан зогсоох Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлах бөгөөд Ерөнхий сайдын ажлын алба, Боловсрол, шинжлэх ухааны яам, Тагнуулын Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар болон нийслэлийн мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн баг ажиллах юм. Тус Ажлын хэсэг намар хичээл эхлэхтэй холбоотойгоор сургуулийн захирал, удирдлагууд эцэг эхчүүдээс авлига нэхдэг, авдаг тохиолдлуудыг таслах зогсоох арга хэмжээг авч ажиллах аж.

Иргэд боловсролын салбар дахь авлигатай холбоотой асуудлаар 11-11 төвд хандан мэдээлэл өгч болно. Мөн АТГ-ын авлигыг мэдээлэх 110 дугаарт холбогдон мэдээлэл өгөх боломжтой юм. Эцэг эхчүүд хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулахад тухайн сургууль болон удирдлагууд нь ямар нэгэн байдлаар авлига нэхвэл дээрх дугаарт холбогдон мэдээлэл өгөх бүрэн боломжтой аж.

Зарим сургуулийн удирдлагууд сургуулийнхаа хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг хувийн ашиг сонирхлын үүднээс сургадаг, зарим хүүхдийг ямар ч шалгуургүйгээр элсүүлдэг явдлыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил түвшинд байлгах зорилгоор ажлын хэсэг байгуулжээ.

 

Leave a Reply

%d bloggers like this: