“Тамгагүй төр” жүжгийг маргааш NTV шууд дамжуулна

Улсын Драмын эрдмийн театрт үзэгчдийн суудлыг дүүргэн толилуулах болсон Тамгагүй төр жүжгийн хаалтын 100 дахь тоглолтыг NTV телевиз маргааш буюу 2022 оны 8 сарын 10-нд 12:00 шууд дамжуулах гэж байна.

Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг “Hero entertainment” продакшны захирал Б.Баатарын найруулгаар, физиклдрам төрлөөр толилуулж байгаа билээ. Монголын үндэсний сонгодог эл бүтээлийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Соёлын яам, Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, “Херо” энтертайнмент, “Хувьсал” продакшн хамтран бүтээсэн юм.

Бүтээлийг NTV телевизээр 12.00 цагт Univision хэрэглэгчид 8 дахь сувгаар, Skymedia хэрэглэгчид 3 дахь сувгаар, DDISH хэрэглэгчид 9 дэх сувгаар дамжуулан орон даяар үзэх боломжтой.

 

Time.mn

Leave a Reply

%d bloggers like this: