АТГ-аас ЗТХЯ-ны албан тушаалтнуудыг шалгаж, гэрт нь нэгжлэг хийж байна

АТГ-аас Зам тээврийн хөгжлийн яамны зарим албан тушаалтанд хэрэг бүртгэл нээж, шалгаж эхэлжээ.

Улмаар яг одоо /2022.08.15/ прокурорын зөвшөөрөлтэйгээр гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлж байна.

Тус яамны зарим албан тушаалтныг Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын тендертэй холбоотойгоор шалгаж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долдугаар сард болсон Засгийн газрын хуралдаанаар тус замын өртгийг тооцоолж, шаардлагатай бол холбогдох албан тушаалтнуудыг шалгаж, Ажлын хэсэг байгуулахыг үүрэгдсэн билээ. 

Leave a Reply

%d bloggers like this: