Б.Мөнхбаатар: Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихад бэлэн боллоо

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Газрын ерөнхий хууль, Кадастрын тухай хууль, Газрын төлбөрийн хууль зэрэг багц хуулийг Засгийн газраар хэлэлцүүлж, Их хуралд өргөн барьсан. Газартай холбоотой хүний нүдэнд харагддаггүй суурь судалгааны үндэс болсон Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газартай хэлэлцэж өргөн барьж байгаа юм. Энэ хууль нь 1997 онд батлагдсан. Одоо мөрдөж байгаа хууль нь гурван бүлэг, 15 зүйлтэй байсан бол шинэчилсэн найруулгаар зургаан бүлэг, 34 зүйлтэй болж, илүү нарийсаж байна. 1997 оноос хойш 11 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Тухайн хуулийн 30 гаруй хувьд нь өөрчлөлт орсон учраас шинэчилсэн найруулгыг өргөн барьж байгаа юм.

Геодези нь улсын хөгжлийн үндсэн суурь байдаг. Өөрөөр хэлбэл, геодезийн өндөр, налуу, хүндийн зэрэг олон тоон хэмжээст тулгуурлаж бүтээн байгуулалт явагддаг. Хот суурин газрын төлөвлөлт, том төсөл, усны шугам хоолой зэрэг бүх төлөвлөлтүүд геодезийн цэг тэмдэгт тулгуурладаг. Геодезийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах нь хэд хэдэн давуу талтай. Тухайлбал, тогтолцоог нарийн болгосон. Хэрэгжүүлэх, хяналт тавих, архивлах геодезийн үйл ажиллагааг нарийн тогтоож өгсөн. Мөн мэдээллийн санг нэг болгох асуудлыг ярьж байна. Олон улсын зээл тусламжаар хийсэн судалгааны тоо баримт нэгдсэн мэдээллийн санд ордоггүй байсан бол энэ хуулиар бүх мэдээллийг нэгтгэхээр болж байгаа. Түүнчлэн, Батлан хамгаалах салбар, чухал тусгайлсан салбар хэмээж геодезийн зарим мэдээллийг нээдэггүй байсан. Харин одоо нийтийн болон тусгайлсан гэж ангилж байна. Ингэснээр зарим гаргасан газрын зураг, мэдээллийн санг нээлттэй болгож иргэн, ААН ашиглах боломжийг тусгаж оруулсан.

Шинэ цэвэрлэх байгууламжийн ажил 10 хувийн хоцрогдолтой байна

Мөн төв цэвэрлэх байгууламжийн хувьд хүчин чадах нь хүрэхгүй болсон. 1960-аад онд хийсэн технологи нь хуучирсантай холбоотойгоор БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хоногт 250 мянган шоо метр бохир усыг хүлээж авах хүчин чадалтай шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажил хийгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт газар дээр нь очиж ажиллахад барилгын явц 47 хувьтай байна гэж үзэж байна. Үүн дээр дан цутгалт явах учраас холбогдох компаниудтай урт хугацааны гэрээ байгуулсан. Иймээс бетон зуурмаг тасалдахгүй явж байгаа. Ганц тулгамдаж байгаа зүйл нь энэхүү төсөл дээр 800 гаруй чингэлэг орж ирэх ёстой. Харин энэ чингэлэг орж ирэх нь хүндрэлтэй байгаа. Мөн асуудал нь чингэлэгт багтахгүй том тоног төхөөрөмжүүд байна. Тиймээс чингэлэгт багтахгүй төхөөрөмжийг оруулж ирэх зохицуулалтыг хийж ажиллаж байна. Төлөвлөсөн ажлаас 10 хувийн хоцрогдолтой байгаа. Гэхдээ 2024 онд энэ төслийг хүлээлгэж өгөх ёстой. Ямартай ч цаг хугацаанд нь шахаж ажиллана гэлээ.

 

 

Leave a Reply

%d bloggers like this: