Фэйсбүүк 10-р сарын 1-нээс онлайн “live” худалдаа хийх тохиргоог хаана
Мета буюу Фэйсбүүк компани энэ 10 сарын 1-нээс live-аар онлайн бараа бүтээдэхүүний худалдаа хийхийг хаахаар болсон тухайгаа тус компани блогтоо нийтэлжээ. Учир нь компаний зүгээс Фэйсбүүкийн reels үйлчилгээндээ анхаарлаа хандуулахаар болсон тухайгаа хувийн блогтоо бичжээ.
Лайв стрийм онлайн видео худалдааг хэрэглэгчид 2 жилийн өмнөөс эрчимтэй ашиглаж эхэлсэн ба энэ хугацаанд Фэйсбүүк компани энэ үйлчилгээндээ жижиг жижиг ажиглалтууд болон бета туршилтуудыг хийсээр ирсэн байна. Үүний онцлог нь аливаа үйлдвэрлэгч, брэндүүдэд бараа зарах, үзэгчидтэй холбогдох, шинэ хэрэглэгчтэй болох интерактив арга замыг олгох зорилготой юм. Хэрэглэгчид Фэйсбүүк шууд лайваар онлайн арга хэмжээ, үйл явдлуудыг шууд дамжуулалт хийх боломжтой бөгөөд зөвхөн шууд лайваар онлайн худалдаа тэр дундаа бүтээгдэхүүний танилцуулга, жагсаалт үүсгэх гэх мэтээр ашиглах боломжгүй болох юм хэмээн олон нийтийн сүлжээнд зарлаад байна.
Энэ тухайгаа “Хэрэглэгчдийн ихэнхи нь богино хэлбэрийн видео буюу Reels-ийг эрчимтэй ашиглаж эхлээд байгаа учир бид Мета-гийн богино хэлбэрийн видео бүтээгдэхүүн болох Фэйсбүүк, Инстаграмм-ийн Reels-д анхаарлаа хандуулж байна. Хэрвээ та видеогоор дамжуулан хүмүүст хүрч, тэдний сонирхлыг татахыг хүсвэл фэйсбүүк, инстаграмын зарыг туршиж үзээрэй” хэмээн тус компани блогтоо бичжээ.
Мөн Тик ток компани нь шууд цахим худалдааны Тик ток шоп шинэ үйлчилгээг АНУ болон Европын бусад хэсгүүдийн улсуудад нэвтрүүлж өргөжүүлэх төлөвлөгөөтэй байсанч амжилтгүй болж цуцлах хүртэл арга хэмжээ авах болсон нь саяхан олон нийтэд ил болсон бөгөөд үүнээс харахад Фэйсбүүк компани шууд лайваар онлайн худалдаа хийхийг багасгах хүсэлтэй байгаа цорын ганц дижитал компани биш юм.
Эх сурвалж: TECH RUNCH