Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг удаашруулсан Ховдын Засаг даргаас чөлөөлөгдсөн Б.Дүгэржавын ХӨРӨНГӨ 737 саяар ӨСЖЭЭ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн асуудлыг хэлэлцсэн.
Тодруулбал, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцэж үүрэг даалгавар хангалтгүй биелсэн. Мөн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулсан шалтгаанаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг огцруулах шийдвэр гаргасан.
Тэгвэл түүний АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг танилцуулж байна.
Түүний хөрөнгийг анх мэдүүлж байсан 2017 оноос 2021 он хүртэл хэрхэн өссөнийг харьцуулан хүргэе.
- ӨӨРИЙН ОРЛОГО: 2017 онд 6,9 сая байсан бол 2021 онд 12,5 сая болжээ
- ГЭР БҮЛИЙН ОРЛОГО: 2017 онд 8 сая байсан бол 2021 онд 10,2 сая болжээ
- ОРОН СУУЦ: 2017 онд 75 сая байсан бол 2021 онд 195 саяын орон сууцтай болсон байна.
- МАШИН: 2017 онд 198 саяын автомашинтай байсан бол 2021 онд 532 сая төгрөгөөр үнлэгдэх таван автомашинтай болжээ.
- ГАЗАР: 2017 онд 10 сая төгрөгийн газартай байсан бол 2021 онд 155 саяын газартай болжээ.
- МАЛ: 2017 онд 94 сая төгрөгийн 2021 онд 198,7 сая төгрөгийн үнэ бүхий үхэр болон адуутай болсон байна.
- ҮНЭТ ЭДЛЭЛ: 18 сая
- ХАДГАЛАМЖ: 2017 хадгаламжгүй байсан бол 2021 онд 16 сая төгрөгийн хадгаламжтай болжээ.
- АВЛАГА: 2021 онд 182 сая төгрөгийн авлагатай болжээ.
- ЗЭЭЛ: 2017 онд 40 саяын зээлтэй байсан бол 2021 онд 54,1 сая болжээ.
- КОМПАНИ: Эрдэс таван толгой ХК-нд 5360ш хувьцаа эзэмшдэг хэмээн тус тус мэдүүлсэн байна.
Түүний анх мэдүүлж байсан 2017 ХОМ-ийг, хамгийн сүүлд мэдүүлсэн 2021 оныхтой харьцуулж үзлээ. Ингэхэд түүний ОРЛОГО биш ХӨРӨНГӨ хэд дахин өссөн үзүүлэлттэй байна.
Тодруулбал, орон сууц 120 саяар, автомашин 334 саяар, газар 145 саяар, мал 14 саяар, үнэт эдлэл 18 саяар, хадгаламж 16 саяар тус тус нэмэгджээ. Эдгээр хөрөнгөнүүдийн нийлбэр 740 гаруй сар төгрөг болж байгаа юм.