Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл энэ оны эхний хагас жилд ₮224 тэрбумаар өсжээ

Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2022 оны эхний хагас жилд хоёр их наяд төгрөг болж, 1.9 (97.1%) их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын компани, 56.8 (2.9%) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын компани гүйцэтгэжээ.

Барилга угсралт, их засварын ажил 2022 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 224.4 (12.9%) тэрбум төгрөгөөр өсөхөд дотоодын байгууллагын барилгын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 216.6 (12.8%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

Дотоодын барилгын байгууллагаас хувийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 1.8 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 402.8 (28.2%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж.

Харин төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 54.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 180.8 (77%) тэрбум төгрөгөөр, гадаадтай хамтарсан байгууллагынх 16.5 тэрбум төгрөг болж, 5.3 (24.5%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Leave a Reply

%d bloggers like this: