Л.Энх-Амгалан: ​Дараах 13 их, дээд сургуулийг хаалаа

БШУЯ-аас дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлж байна. Энэ хичээлийн жилд 21 дээд боловсролын байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа аж.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: “Өнгөрсөн 1.4 жилийн хугацаанд МУ-ын Засгийн газраас дээд боловсролын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хоёр тогтоол гаргасан байдаг.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 147,000 оюутан 88 их, дээд сургуульд суралцдаг тооцоо байгаа. Үүнээс 14 их, дээд сургуульд 108,000 оюутан суралцаж байна. Цаашдаа бидний баримтлах бодлого нь шаардлага хангасан их, дээд сургуулиудтай байхад чиглэнэ.

Их дээд сургуулиуд дээр тавих шаардлагыг өндөр болгоно.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 88 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс,

  • 34 их сургууль
  • 36 дээд сургууль
  • 8 коллеж байгаа юм.

Засгийн газрын тогтоолоор 88 их, дээд сургууль нь 67 болж буурч байна. Өөрөөр хэлбэл, 21 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож байна. Мөн 24 их сургуульд зургаан сарын хугацаатай үүрэг өгсөн бөгөөд цаашид шаардлага хангахгүй бол дахин үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно.

Мөн 13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсож байгаа. Нийт 163 багш, 1,567 оюутантай. Өөрөөр хэлбэл, 40 хүрэхгүй оюутантай, подвальд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуультай байж болохгүй.

Тиймээс энэ 13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож байгаа юм. Нэг ч оюутны эрх ашгийг хөндөхгүй. Харин ч 1,500 гаруй оюутан нэр хүндтэй, эрэмбэ өндөртэй их, дээд сургуульд шилжин суралцах боломжийг бид олгож байна.

Манай их, дээд сургуулиудын сул тал нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялддаггүй бодлого явуулдаг. Их, дээд сургууль төгссөн төгсөгчид маань ажилгүй болдог нийтлэг асуудал бий” хэмээн хэлэв.

Дараах 13 сургуулийг хаалаа.

-Газарчин дээд сургууль

-Зүүн хүрээ коллеж

-Маргад дээд сургууль

-Монголын менежмент, технологийн дээд сургууль

-Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль

-Номэра дээд сургууль

-Рафлес ОУ-ын институтын УБ дахь салбар сургууль

-Түшээ дээд сургууль

-Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль /Идэр их сургуулийн харьяа тул их сургуультайгаа нэгдсэн/

-Улаанбаатар эрдэм их сургуулийн харъяа Эко Ази дээд сургууль

-Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль

-Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль

 

Төрийн өмчийн найман сургуульд дараах сургуулиудыг нэгтгэлээ

ШУТИС-д

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль

Дархан-Уул аймаг дахь салбар сургууль

Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль

Политехникийн коллеж

МУИС-д

Завхан аймаг дахь салбар сургууль

Дорнод их сургууль

Ховд их сургууль

Худалдаа үйлдвэрлэл их сургууль

Улаанбаатарын их сургууль

ХААИС-д

Дархан-Уул аймаг салбар сургууль

Баянхонгор аймаг дахь салбар сургууль

АШУҮИС-д

Говь-Алтай салбар

Дархан-Уул аймаг дахь салбар сургууль

Дорноговь аймаг дахь салбар сургууль

МУБИС-д

Архангайн багшийн сургууль

Баян-Өлгий салбар сургууль

Консерваторт

Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж

ДХИС-д

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

ҮБХИС-д

Цэргийн хөгжмийн политехник коллеж

Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: