“Увертюра” хамтлагын Ж.Ганбаатарын хүү Г.Очир-эрдэнэ ЭРҮҮЛ САРУУЛ БОЛООД эх орондоо ирлээ
“Увертюра” хамтлагийн дуучин Ж.Ганбаатар хорт хавдраар өвдөж, хавдрын эмчилгээнд орсон хүүгээ эмчлүүлэхээр 2021 оны 3 сард Турк улсыг зорьсон. Тэгвэл 1 жил 6 сарын хугацаанд эмчилгээ хийлгэн, эрүүл саруул болоод эх орондоо хүү Г.Очир-эрдэнэ эргэн ирлээ.
Тус хамтлагын гишүүдийн зүгээс бидэнд тэр дундаа Ж.Ганбаатарын маань гэр бүлд тусалж, дэмжсэн бүх хүмүүстээ энэхүү баярт мэдээг дуулгаж, чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ийнхүү хамтлаг маань эргээд 4 үүлээ болон үзэгч олондоо уран бүтээлээ хүргэхээр боллоо хэмээн хэллээ.
Ар гэрийнхэн, найз нөхөд, ах дүү нарын хамтаар хандивын аяныг өрнүүлж, сайхан сэтгэлт монгол түмнийхээ дэмээр эмчилгээний зардлыг бүрдүүлж байсан юм.
Хандивын аянд тусалж дэмжсэн нийт Монголынхоо ард түмэнд чин сэтгэлээсээ талархлаа. Залуучууд бид чин сэтгэлээсээ хамтдаа байвал сайн сайхан үйлсийг бүтээж болдог гэдгийг бид харуулж чадсаан, сайн сайхан болтугай гэлээ.


Дашрамд дурдахад: “Uvertura”-гийн Ж.Ганбаатар дөрвөн хүүхэдтэй. Дүү нараа Ж.Ганбаатарын ууган охин Г.Хонгороо асарч байсан юм. Нас нь дөнгөж 20 шүргэж буй Хонгороо нөхөр, охинтой. “Uvertura” хамтлагийн гишүүн Ж.Ганбаатарын том охины нөхөр, хүргэн нь жүжигчин Э.Ганаа. Тэрбээр “Гэнэтийн зочид” олон ангит кинонд тоглон, ирээдүйтэй жүжигчин болохоо харуулсан юм.
