​ТӨСӨЛ: Эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих хуультай болсноор ОУ-аас хөрөнгө оруулалт татах боломжтой

УИХ-ын эмэгтэй гишүүд “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийн төслийг ирэх намрын чуулганаар хэлэлцэн батлах хүлээлттэй байна. Хуулийн төслийг боловсруулсан багаас хуулийг юунд тулгуурлаж боловсруулсан болоод ач холбогдлынх нь талаар мэдээлэл авав.

Тэд жендерийн асуудлыг хөндсөн шалтгаанаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, бизнес эрхэлж буй байдал ялгаатай байгаагаас үүдэлтэй гэв. Иймд МҮХАҮТ, ҮСХ-ны хамгийн сүүлийн үеийн статистикт үндэслэн уг төслөө бичжээ. Ингэхэд, Монгол Улсын хэмжээнд хот, хөдөөгүй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, цалин орлого, хөлстэй, хөлсгүй хөдөлмөр эрхэлж буй байдал, компани удирдах түвшинд оролцох нь эрчүүдээс 10-20 хувь доогуур үнэлэгдсэн байна. Тиймээс эмэгтэйчүүдийг эрчимжүүлж, нийгэмд эзлэх байр суурийг хүйсийн хувьд тэнцвэртэй байлгахын тулд уг хуулийг зайлшгүй байх ёстой гэж үзжээ. Уг судалгааг хийж байх явцдаа гадаадад баримталдаг хэд хэдэн нэр томьёог нэвтрүүлсэн байна.

Мөн эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хуульгүйгээсээ болж манай улс гадаад орчноос төсөл хөтөлбөр зэрэгт хамрагдаж чаддаггүй гэх судалгаа гарчээ. Олон улсын байгууллагууд буюу Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпорац зэргээс эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төсөлд санхүүжилт өгдөг. Ингэхдээ тухайн улсад энэ төрлийн хуулийн зохицуулалт бий эсэхэд үндэслэдэг байна.

Тиймээс эмэгтэйчүүдийг дэмжиж бизнесийн орчноор нь хангаснаар манай улс олон улсын төсөл хөтөлбөр, тэтгэлэгт хамрагдах боломжтой болох юм.

Мөн төсөл санаачлагчид дотоодын тендер, төсөл хөтөлбөрүүдийн 60-70 орчим хувийн эрэгтэй удирдах албан тушаалтантай газрууд авч байна. Тиймээс эмэгтэйчүүдийн энэ түвшинд оролцох оролцоог нэмж, эдийн засагт үр өгөөжээ нэмэхэд нь гарц хайснаа хэлсэн. Төсөл санаачлагчдын зүгээс “Энэ бол эмэгтэйчүүдэд эрх, ямба эдлүүлэх гэсэндээ бус тэгш оролцоог бүрдүүлж, бизнесийн салбарын жендерийг тэнцвэржүүлж, олон улсын санхүүжүүлэлт авах боломжоо нээлгэх зорилготой. Үүний тулд хууль эрх зүйн орчингүй байдал саад боллоо” хэмээн онцолж байв.

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: