Өнгө, үзэмж нэмсэн шилдэг 10 барилгыг шалгаруулна
Жил бүрийн есдүгээр сард “Барилгачдын баяр”-ыг тэмдэглэдэг.
Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд “Оны шилдэг аж ахуйн нэгж”, “Шилдэг барилга” шалгаруулах арга хэмжээ ирэх сарын 2-ны өдөр Барилгачдын талбайд болно.
Ерөнхий зохион байгуулагчаар Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ажиллаж буй аж.
“Шилдэг барилга”-ийг хэрхэн шалгаруулах талаар Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа “Тухайн жилд баригдсан шилдэг дизайнтай, архитектуруудын шийдэлтэй, Улаанбаатар хотод өнгө үзэмж нэмж байгаа шилдэг 10 барилгыг шалгаруулна” гэв.