Бага насны хүүхдийн хөгжил, боловсролд эцэг эхийн оролцоо хамгаас чухал

Бага насны хүүхдийн цогц хөгжил, боловсролын сүлжээ 2022 оны хоёр дахь улирлын уулзалтаа наймдугаар  сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Тус сүлжээ нь Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн санаачилгаар, “Лоринэт Сан”-гийн дэмжлэгтэйгээр бага насны хүүхдийн хөгжил, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх, мэдлэг туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна сүлжээний гишүүд хамтран бага насны хүүхдийн цогц хөгжил, боловсролын салбарыг хөгжүүлэх, түүний ач холбогдлыг бусад оролцогч талуудад таниулах зорилготой үүсгэн байгуулагдсан билээ.

Сүлжээнд бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, хамгаалал болон эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бодлого тодорхойлогч болон хэрэгжүүлэгч байгууллагууд, олон улсын хөгжлийн болон донор байгууллагууд, төсөл хөтөлбөр хэрэгжүлэгч байгууллагууд, иргэний нийгмийн болон дотоодын төрийн бус байгууллагууд нэгдэн ажиллаж буй юм.

Сүлжээний хоёр дахь уирлын уулзалтыг “Гэр бүл, эцэг эх” сэдвийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг гишүүн байгууллагуудтай танилцах аялал хэлбэрээр зохион байгуулж, сүлжээний доорх гишүүд идэвхитэй оролцлоо.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс
НҮБ-ын Хүүхдийн Сан
Дэлхийн Зөн Монгол ОУБ
Азийн Сан
Лоринэт Сан
Good Neighbors ОУТББ
УанСкай ОУТББ
Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг
Монгол Контент ХХК
МУБИС-ийн СӨБ-ын Сургууль
Hellobaby эх хүүхдийн дижитал зөвлөх аппликейшн

Нэгдүгээр байгууллагаар “УанСкай ОУТББ”-ын Баянзүрх дүүргийн XXI хороонд байршилтай Гэр бүлийн төвөөр зочлов. Тус төвд  бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдыг чадавхжуулах сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд уулзалтын үеэр “УанСкай ОУТББ”-ын Хөтөлбөрийн захирал Ц.Гэрэлтуяа эцэг эхийг хэрхэн тогтвортой сургалтад хамруулах болон бусад хороо, улсын цэцэрлэгүүд, “Лантуун Дохио ТББ”, “Цэцэглэх Ирээдүй ТББ” зэрэг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажилласан сайн туршлагуудаасаа хуваалцав.

Тус байгууллага нь Монгол улсад “Лоринэт Сан”-гийн дэмжлэгтэйгээр эцэг эх, асран хамгаалагчдыг чадавхжуулах сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020 онд Баянзүрх дүүргийн 21-р хороонд Гэр бүлийн төвийг ашиглалтад оруулж, Том гэртээ эцэг эхийн сургалт, жижиг гэртээ хүүхдүүдийг халамжлан тоглох, ном унших болон бусад сургалт явуулах боломжтой орчин бүрдүүлжээ.

Мөн эцэг эхчүүд, асран хамгаалагчдын харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор олон нийтийн өдрүүдийг зохион байгуулж, хороо болон өрхийн эмнэлэгтэй хамтарч ажиллаж ирсэн нь сайн санаачилга болж, иргэдийн талархал хүлээж байна.

 

 

Leave a Reply

%d bloggers like this: