Г.Ёндонг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар, Л.Халтарыг Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайдаар ТОМИЛОВ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим томилгоог хэлэлцжээ.
Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндонг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын даргаар,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан З.Мэндсайханыг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн удирдагчаар,
Зам, тээврийн хөгжлийн сайд асан Л.Халтарыг тус яамны дэд сайдаар,
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар,
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр тус тус томилох шийдвэр гаргажээ.
Мөн Цахим, хөгжил харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Б.Болор-Эрдэнийг тус яамны дэд сайдаар,
Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар сэлгэн томилсон байна.
Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын даргаар ажиллаж байсан Х.Бадамсүрэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ.