ХОМ: ЦХХХ яамны дэд сайд Б.Болор-Эрдэнэ 1.4 тэрбумын ХӨРӨНГӨТЭЙ
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шинэчлэгдээд, хэд хэдэн сайдаар бүл нэмээд буй. Сайдгүй байсан Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайдын суудалд УИХ-ын гишүүн Н.Учрал очсон. Харин тус яамны ТНБД-аар ажиллаж буй Б.Болор-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус яамны дэд сайдаар томиллоо.
Б.Болор-Эрдэнийн АТГ-т мэдүүлсэн 2020, 2021 оных нь хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцацгаая.
2020 он
- Өөрийн орлого: 42 сая
- Орон сууц: 944 сая
- Тээврийн хэрэгсэл: 188 сая
- Мал: 69 сая
- Газар: 50 сая
- Үнэт эдлэл: 50 сая
- Хадгаламж дотоодын банк: 284 сая
- Зээл: 180 сая
- Хөрөнгө оруулалт: Ард даатгал ХК-ийн 2148 ширхэг хувьцаа эзэмшдэг.
2021 он
- Өөрийн орлого: 30 сая
- Орон сууц: 763 сая
- Тээврийн хэрэгсэл: 188 сая
- Мал: 69 сая
- Газар: 50 сая
- Үнэт эдлэл: 50 сая
- Хадгаламж дотоодын банк: 285 сая
- Зээл: 0
- Хөрөнгө оруулалт: Ард даатгал ХК-ийн 2148 ширхэг хувьцаа эзэмшдэг.
Түүний 2021 оны ХОМ-дээ мэдүүлснийг багцлаад харвал 1.4 тэрбумийн хөрөнгөтэй байна.
БОЛОВСРОЛ
- 2007-2011: Монгол Улсын Хүмүүнлэгийн Их сургуульд Олон Улсын харилцаагаар Бакалавр
- 2011-2014: БНСУ-ын Хандон Глобал Их сургуульд Бизнесийн удирдлагаар Магистр
- 2017: Английн Оксфордын Их сургуульд Төрийн удирдлагаар Магистр
АЖИЛ
- 2011-2012: Азийн хөгжлийн банканд төслийн мэргэжилтэн
- 2012: Мянганы сорилтын санд туслах мэргэжилтэн
- 2013: Дэлхийн банканд төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн
- 2017: Их Британийн Нэгдсэн Вант Улсын Засгийн газрын Анализ шинжилгээний газарт Судлаач, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гэрээт зөвлөх
- 2018: Дэлхийн банкны Австрали Улс дах салбарт гэрээт зөвлөх 2019: Английн Оксфордын Их сургуультай хамтарсан “Цахим эрин дэх Монгол Улс” төсөлд ерөнхий зохицуулагч
- 2020: Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны дарга
- 2021: Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд ТНБД