М.Мөнхжаргал: Ковид-19 халдварын дараах хүндрэлийг эмчлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилго тавина ажиллаж байна

“Альфа Мед” эмнэлэгт Ковид-19 халдварын дараах хүндрэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх эмчилгээний өдрийн амбулатори нээгдлээ.

Сүүлийн үед короновирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн зарим хүнд цус өтгөрөх шинж тэмдэг илэрч байгаа яриа иргэдийн дунд бий болсон.
Тиймээс цус өтгөрөлт болон ковид-19 халдварын дараах нөхөн сэргээх эмчилгээний талаар “Альфа Мед” эмнэлгийн Ерөнхий эмч М.Мөнхжаргалаас тодрууллаа.


Ковид-19 халдвараар өвдөөд эдгэрсэн зарим хүнд цус өтгөрөх шинж тэмдэг илэрч байна гэж яриад байгаа. Халдвар авсны улмаас цус өтгөрч байна гэж харж байна уу?
Ковид-19 халдварын дараах хүндрэлүүд улс орнуудад түгээмэл боллоо. Үүнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд үнэн, худал нь мэдэгдэхгүй яриа их гарсан.
Гэхдээ тодорхой хэмжээнд хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа учраас манай эмнэлэг ковид-19 халдварын дараах хүндрэлийг эмчлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилго тавина ажиллаж байна.

Ялангуяа сүүлийн үед хүмүүсийн их ярьж байгаа ковид-19 халдвараар өвдөөд эдгэсэн хүмүүст цус өтгөрөх тохиолдол их гарч байна. Цус өтгөрөлтийн улмаас цус харвах, зүрхний шигдээс үүсэх зэрэг хүндрэлүүд их байна.
Залуу насны хүмүүс тэр тусмаа эрэгтэйчүүдэд ковид-19 халдварын дараах хүндрэл бий болж байна.

Та голдуу эрэгтэйчүүдэд ковид-19 халдварын дараах хүндрэлийн нэг болох цус өтгөрөлт явагдаж байна гэж хэллээ. Харин эмэгтэйчүүдэд сарын тэмдэг нь ирж байгаа болохоор гайгүй гээд ойлгоод байгаа. Тэгсэн ч гэсэн эмэгтэйчүүдэд цус өтгөрөлт тодорхой хэмжээнд явагдана биз дээ.

Зөвхөн эрэгтэйчүүдэд цус өтгөрөлт явагдаж байна гэж ойлгож болохгүй. Ялангуяа эмэгтэйчүүдэд цэвэршилтийн өмнөх болон дараах хам шинж илэрсний улмаас цус өтгөрөлт тохиолдож болно. Сүүлийн үед эрэгтэйчүүд гэлтгүй залуу эмэгтэйчүүдэд тархинд цус харвах, зүрхний шигдээсээр хүндрэх тохиолдол сонсогдож байна. Эмч хүний хувьд эмзэглэж явдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс цус өтгөрөлтөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Манай эмнэлэг үйлчлүүлэгчдээ уух эм, биеийн онцлогт тохирсон , хооллолтыг зөвлөдөг.

-Цус өтгөрсөн үед хүний биед ямар, ямар шинж тэмдэг илрэх вэ?
Шууд илт илэрнэ гэж байхгүй. Цус өтгөрөлтийн үед зүрх дэлсэх, даралт ихсэх, шилэн хүзүү хөших, толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
-Цус өтгөрөлтөөс урьдчилан сэргийлье гэвэл юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
Заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, оношоо тодруулах хэрэгтэй.

Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, шинжилгээнд тогтмол хамрагдаж байгаарай гэж зөвлөе. Ахимаг настай гэлтгүй залуучууд ч байнга эрүүл мэндээ анхаарч үзлэг, шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэй.
Улиралд нэг удаа, бүр боломжгүй бол зургаан сард нэг удаа ч юм уу ядаж л цусны дэлгэрэнгүй, биохими, бүлэгнэлтийн шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ зэргийг тогтмол өгч байх хэрэгтэй.


Хэрэв та короновирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн боловч цус өтгөрөх, толгой өвдөх, даралт ихсэх эдгээр шинж тэмдэг илэрч байгаа бол Хотын төв цэгт байрлаж буй UBH center-ийн 11-р давхарт байрлах “Альфа Мед” эмнэлгийн өдрийн амбулаториор үйлчлүүлж, мэргэжлийн эмчийн зөвлөгөө, эмчилгээг авах боломжтой.

Хаяг:UBH center-ийн 11-р давхар 1117 тоот

Утас: 94941534

Фейсбүүк хаяг:https://www.facebook.com/alphamed.mn

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: