“ДоржГочоо” агсаны үр хүүхдүүд 1,5 тэрбумаар Төв аймгийн Зүүндэлгэр 4 дүгээр сургуульд иж бүрэн их засвар хийж өглөө

Монгол Улсын Гавьяат Багш Чойживийн ДоржГочоо агсаны ар гэр үр хүүхдүүдийн үүсгэн байгуулсан “ДОРЖГОЧОО САН” 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Төв аймгийн Зүүндэлгэр 4 дүгээр сургуульд иж бүрэн их засвар хийж хүлээлгэн өгчээ.

Ч.Доржгочоо агсан Төв аймгийн Зуунмод хотын 4-р сургуулийн багш, захирлаар ажиллаж байсан юм. 500 орчим сурагч, 46 багш, ажилтантай тус ахлах сургууль орон нутаг дахь орчин үеийн тохижилттой анхны сургуулиудын нэг болж байгаа юм.

Сургуулийн үйл ажиллагаатай өнөөдөр Боловсрол шинжлэх ухааны сайд танилцлаа.

May be an image of flower

Салбарын сайд энэ үеэр орчин нөхцөл сайжрахын хэрээр сурлагын ахиц амжилт нэмэгдэх ёстойг онцолж байлаа. Мөн шаардлагатай байсан гал тогооны тоног төхөөрөмжөөр хангаж байгаагаа мэдэгдсэн юм.

Сургуулийн удирдлагууд хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай байдаг зүйлсийг нэг бүрчлэн Доржгочоо сангийнхантай зөвшилцөж, гадна талбайгаас эхлээд анги танхим, спорт заал, тавилга хэрэгсэл гээд бүгдийг иж бүрэн шинэчилжээ.

 

Leave a Reply

%d bloggers like this: