Монголчууд хуванцар xaягдлаа дахин боловсруулаад бүр гадаад руу экспортонд гаргадаг болжээ
Монголчууд маань хуванцар хаягдлаа дахин боловсруулаад бүр гадаад руу экспортонд гаргадаг болжээ. Нүдээрээ харлаа үзлээ биширлээ.
Жилд бид, манай улс ус ундааны сав гээд 18 мянган тонн хаягдал гаргадаг бол энэ үйлдвэр 20 мянган тонныг дахин боловсруулах чадалтай. Маш цэвэрхэн, том хүчин чадалтай гоё үйлдвэр байсан. TML LLC үйлдвэрийн хамт олонд амжилт хүсье !
Хуванцар хаягдалгүй дэлхийн төлөө хамтдаа. Хог хаягдалгүй байгальд ээлтэй аялаарай, нэг ундааны сав л 400 жил дэлхийг сүйтгэдэг шүү. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Амжилт ! гэжээ.
Эх сурвалж: Чадраабалын Ганжавхлан