Пицца хат шилдэг гурван оюутан ажилтнууддаа 100% сургалтын тэтгэлэг гардуулав

Пицца Хат брендэд 180 гаруй  оюутан  цагаар ажилладаг бөгөөд хичээлийн шинэ жилийг тохиолдуулан  ажил үйлсээрээ манлайлсан 3  оюутныг сонгож,  2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын 100% тэтгэлэг олгов.

Сургалтын тэтгэлэг гардуулах үеэр Пицца Хат брендийн ерөнхий менежер Ц.Насанжаргал:

Пицца Хат брендийн нүүр царай болж, хэрэглэгчдэд амтат пиццаг хүргэдэг оюутнууд болох  М.Сийлэн, Г.Энхжин, Э. Оюунпүрэв нартаа сурлагын өндөр амжилтыг хамт олных нь зүгээс хүсье.  Бид  Пицца Хат брендэд ажилладаг оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон явуулах болно. Мөн манай бренд тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд “Equal slice for everyone” буюу “Илүү биш, Ижил Боломж” уриан доор нийгэмд чиглэсэн олон кампанит ажлуудыг амжилттай хэрэгжүүлсээр байна” гэж онцлон өгүүлэв.

Пицца Хат брендээс 100% сургалтын тэтгэлэг авсан, хэрэглэгчдэдээ амтат пицца бэлтгэн хүргэдэг оюутан ажилтнуудтай танилцана уу.

  • МУИС-н Хууль Зүйн сургуулийн 3-р курсийн оюутан Энхболд овогтой Оюунпүрэв /Пицца Хат- Номин 32 салбарын ажилтан/

  • МУИС-н Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн сургуулийн 3-р курсийн оюутан Гантөмөр овогтой Энхжин /Пицца Хат – Номин 32 салбарын ажилтан/

  • МУИС-н Шинжлэх Ухааны Сургуулийн 2-р курсийн оюутан Мөнхбат овогтой Сийлэн /Пицца Хат – Хангарьд салбарын ажилтан/

Үргэлж шинэ, амтлаг пиццаг бэлтгэн хэрэглэгчдэдээ хүргэдэг PIZZA HUT бренд шинэ салбаруудaa нээн, үйл ажиллагаагаа өргөжүүлж, шинэ ажлын байрууд бий болгосоор байгаа ба өөрийгөө хөгжүүлж, сурахынхаа хажуугаар ажил орлоготой байхыг хүсэж буй оюутан залуустаа зориулан гэртэйгээ ойрхон салбарт уян хатан цагийн хуваариар ажиллах боломжийг олгож байна.

PIZZA HUT-д ажилласнаар тогтвортой ажлын байраар хангагдаад зогсохгүй дараах боломжууд бий:

  • Өдрийн хоол + Унааны мөнгө + Урамшууллын купон
  • Гэртэйгээ ойрхон салбарт ажиллана
  • Даатгал + Эрүүл мэндийн бүрэн шинжилгээ /үндсэн ажилтан жилд 1 удаа /
  • Үндсэн цалин + Урамшуулал цалинтай
  • Найз, нөхдийн хүрээгээ тэлэх
  • Сургалт хөгжлийн шаталсан хөтөлбөрт хамрагдах
  • Олон улсад өрсөлдөхүйц ур чадварт суралцах зэрэг олон боломж нээгдэнэ.

Дэлхийн 100 гаруй оронд салбартай пиццаны сүлжээ ресторанд олон улсын стандартад суралцаж, ажлын гараагаа найрсаг, эрч хүчтэй, залуу хамт олонтой эхлүүлэх боломж ТАНД нээлттэй байна. Хэрэв таны дотнын хүн оюутан бол энэхүү мэдээг дуулгаарай

Leave a Reply

%d bloggers like this: