БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
БНСУ-ын Элчин сайдын яамнаас богино (Олон удаагийн болон Нэг удаагийн) хугацааны виз мэдүүлэх нөхцөлд өөрчлөлт орсон тухай мэдээлжээ. Визний нөхцөлд дараах өөрчлөлтүүд орсон байна.
Олон удаагийн визний нөхцөл
- БНСУ-д зорчиж байсан иргэн
- Сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сарын үндсэн цалин 2.2 сая төгрөгөөс дээш дүнтэй, 1 жилээс дээш хугацаагаар ажилласан байх
- Сүүлийн 6 сарын турш төлсөн татварын хэмжээ 2.2 сая төгрөгөөс дээш байх (татварын цахим тодорхойлолт)
- БНСУ-руу сүүлийн 2 жилийн дотор 4 ба түүнээс дээш, эсвэл нийт 5-аас дээш удаа виз авч зорчсон иргэн” дээрх мөрдөгдөж байсан нөхцөл хүчингүй боллоо
- Гэхдээ, санхүүгийн чадвар нотлох бичиг баримтыг хавсарган мэдүүлнэ
- Визгүй зорчсон (Буух зөвшөөрөл хамрагдана) бол хилээр нэвтэрсэн тоонд оруулж тооцохгүй ба Эмчилгээний виз (С-3-3) ангиллын хувьд сүүлийн 1 жилийн хугацаанд 2 сая воноос дээш мөнгөн дүнг эмчилгээний зардалд зарцуулсан бол зорчсон тоонд хамааруулан тооцно.
- Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан(хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
-
БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
-
$10,000 доллароос дээш зээлийн эрхтэй олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшдэг, сүүлийн 3 сарын турш сарын дундаж хэрэглээ нь $2,000 доллароос дээш зарцуулалттай карт эзэмшигч(бэлэн мөнгөний үйлчилгээ хамрагдахгүй)
5.БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор аж ахуйн нэгж байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллагын урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн
6. БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг эх, хүүхэд, МУ-д оршин сууж байгаа БНСУ-ын иргэний эхнэр/ нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад 1 ба түүнээс дээш жил хууль ёсны дагуу амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр/нөхрийн эцэг эх, насанд хүрээгүй хүүхэд(19-өөс доош насны хүүхэд)
- ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин
8. ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж байгаа иргэн
- 1 жилийн турш төлсөн татварын хэмжээ нь 500 сая төгрөгөөс дээш байх эсвэл ТОП 100 аж ахуйн нэгжид хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалд 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж буй иргэн
10. БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн(үүнд коллеж хамаарахгүй)
11.Сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сарын үндсэн цалин нь нийслэлийн ажиллагсдын сарын дундаж цалин(2020 оны 1 сарын байдлаар 1.25 сая төгрөг)-аас 2 дахин их, ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй иргэн
- ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй олны танил соёл урлагийн зүтгэлтэн, тамирчин (тухайн салбарт гавьяа зүтгэл гаргасан иргэн)
-
500 сая төгрөгөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө(бэлэн мөнгө) зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн
-
‘1~13’ нөхцөлийг хангаж олон удаагийн виз авсан иргэний эхнэр/нөхөр, насанд хүрээгүй хүүхэд(19-өөс доош насны хүүхэд)
-
БНСУ-руу сүүлийн 2 жилийн дотор 4 ба түүнээс дээш, нийт 10-аас дээш(сүүлийн 2 жилд заавал нэг удаа зорчсон байх) зорчсон иргэн. (байнгын зорчигч, 30 хоногтой 5 жилийн виз)
Богино хугацааны (C-3) нэг удаагийн виз: Богино хугацааны (C-3) нэг удаагийн виз мэдүүлэхэд мөрдөгдөж байсан санхүүгийн чадвар нотлох дараах нөхцлийг хүчингүй болголоо
- Аж ахуйн нэгжийн захирал: Байгууллагын татварын тодорхойлолт(нэг улиралд төлсөн татварын хэмжээ 400,000 төгрөгөөс дээш байх, аж ахуйн нэгжийн захирлаар томилогдон 6 сараас дээш ажилласан байх)
- Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт(сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сар бүрийн үндсэн цалин 1 сая төгрөгөөс дээш байх)
- Гэхдээ санхүүгийн чадвар нотлох бичиг баримтыг хавсарган мэдүүлнэ.
Мөрдөх хугацаа: Шууд хэрэгжүүлэх (Өмнөх журмын олон удаагийн визний “БНСУ-д зорчиж байсан иргэн” нөхцлийн “Сүүлийн 2 жилийн дотор 4 ба түүнээс дээш, эсвэл нийт 5-аас дээш удаа виз авч зорчсон иргэн”-д хамрагдаж буй мэдүүлэгчид 2022 оны 09 сарын 09-ны өдөр хүртэл мэдүүлэх боломжтой)
Санхүүгийн чадвар нотлох баримт гэх мэт виз мэдүүлэхэд бүрдүүлэх материал, виз олгох журмыг ЭСЯ-ны вебсайтны Консул/Визний хэлтэс – Мэдээ мэдээлэл – Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын журам хэсгээс авах боломжтой.