Усан паркийн төсөл зогсоогүй, бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна
Усан паркийн төслийн талаар уг төслийг хэрэгжүүлж буй “M&G” констракшн компанийн гүйцэтгэх захирал А.Амарбаясгалангаас тодрууллаа.
“Усан парк” төсөл 2026 онд ашиглалтад орно
Дэлхийн жишигт нийцсэн, жилийн дөрвөн улирлын турш ажиллах битүү усан парк байгуулахаар Азийн 20 улсаас туршлага судалж, хамгийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Усан паркийн төлөвлөгөөнд амралт зугаа цэнгэлд зориулсан 16 төрлийн хэсэг байх ба үүнд хиймэл давлагаан эрэг, тогтмол урсгалтай гол, багачуудад зориулсан тусгай гулгуур болон 15-аас дээш насныханд зориулсан гулгуур гэх мэт тоглоомууд суурилуулна. Энэ төсөлд усан паркаас гадна олон улсын стандартыг хангасан бэлтгэлийн заал бүхий спорт ордон ч багтсан.
Өнөөдрийн байдлаар усан паркийн 3,000м2 бүхий угтаж авах хэсэг, хувцас солих өрөө, угаалгын хэсэг зэргийг багтаасан 3 давхар барилгын цутгамал төмөр бетон бүтээцийн ажил бүрэн хийгдсэн, 3,900м2 спорт ордны суурийн цутгамал төмөр бетон бүтээцийн ажил хийгдээд явж байна. Усан паркийн төсөл зогсоогүй, бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Газар эзэмших гэрчилгээгээ анх орон сууцны зориулалтаар авч байсан
НИТХ-ын Тэргүүлэгчдээс 2007 онд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 11.8 га газарт Засгийн газрын “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахыг зөвшөөрсөн. Энэ төлөвлөгөөний хүрээнд 2008 онд “Эм энд Жи” констракшн дуудлага худалдаагаар газрыг авч, газар эзэмших эрхийн гэрчилгээг орон сууцны зориулалтаар анх худалдаж авсан. Хуулийн дагуу 2009 онд бүхэлд нь орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөг хийж, холбогдох бүх бичиг баримтыг авч дууссан хэдий ч 2012 онд өөрсдийн санаачилгаар нийгмийн сайн сайхны төлөө төсөлдөө усан парк, спорт ордны барилгыг нэмж, ТЭЗҮ-г орон сууц дээрээ нэмээд худалдаа, нийтийн үйлчилгээ, төв, цогцолбор болгон шинэчлэн боловсруулсан.
Энэхүү төсөлд бид улсаас ямар нэгэн хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл зэргийг огт аваагүй, зөвхөн өөрсдийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн барилгын компаниуд хамтран хэрэгжүүлж буй хувийн төсөл юм. Томоохон хэмжээний төсөл учраас хөрөнгө оруулалт олж чадалгүй харин өдийг хүртэл болсон байна.
Усны тухай хуулийг зөрчөөгүй
Усны тухай хууль зөрчиж байна гэж хүмүүс буруу ойлголттой байгаад байна. 2020 онд нийслэлийн Засаг дарга ч бас биднийг Усны тухай хуулийг зөрчсөн гэж үзэж, газар эзэмших эрхийг цуцалсан.
Гэхдээ шүүхээс Усны тухай хуулийн 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно” гэж заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд нарын баталсан одоо үйлчилж байгаа А-230/127 дугаар журмын 2.4-т “Улс ардын аж ахуйд онц ач холбогдолтой мега төслийн байгууламж барих, үерийн хамгаалалт, тохируулгын далан боомт, үерийн ус хуримтлуулах нөөцлүүр зэрэг усны барилга байгууламж болон зам, гүүр, усан зогсоол, ус, цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн байгууламж бүхий газарт онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй.” гэж заасан тул онцгой хамгаалалтын бүс нь “Эм энд Жи” констракшны эзэмшлийн газарт хамаарахгүй гэж үзэн газрын эрхийг үндэслэлгүй цуцалсан байна гэсэн шийдвэр гарсан юм.
Шүүхийн шийдвэр гарсан учраас компанийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2022 оны нэгдүгээр сарын 11-ний захирамжаар сэргээж, худалдаа нийтийн үйлчилгээний цогцолбор, орон сууц, сургууль цэцэрлэгийн зориулалтаар тухайн газрыг эзэмшүүлэх эрхийг сэргээсэн. Шүүхээр маргаантай асуудлаа эцэслэн шийдсэн гэж үзээд бид төслөө хуулийн дагуу үргэлжлүүлж, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн.
Орон сууцны AQUA GARDEN төсөлдөө захиалга авч байна
Бид хэд хэдэн барилгын компанитай хамтран байгуулсан “Мөнх тэнгэр хөх тэнгис” ХХК-даа AQUA Garden орон сууцны төслөө хэрэгжүүлээд захиалгаа авч эхэлсэн. Хотын төвийн бүсэд 100 хувь бүрэн цутгамал хийцлэлтэй, метал фасадтай, евро стандартын бизнес зэрэглэлийн төслийг бусад төсөлтэй харьцуулахад маш боломжийн үнээр санал болгож байгаа.
Орон сууцны төсөл маань хүүхэд багачуудынхаа төлөө 1000 хүүхдийн сургууль, 600 хүүхдийн цэцэрлэг, дугуйн зам, сагсны талбай, теннисийн талбай, скитбоардны талбай, усан оргилуур, авто замаас бүрэн тусгаарлагдсан нас насны ангиллаар тоглоомын талбайг ч хийхээр төлөвлөсөн. Усан паркт зөвхөн хотхоны оршин суугчид орно гэж хүмүүс худал мэдээлэл бас өгөөд байсан. Усан парк маань мэдээж бүх хүмүүст нээлттэй байх болно. Харин бүгдээрээ Монгол Улсаа нэг алхам ч гэсэн хөгжингүй болгохын тулд хийж бүтээж, зорьж байгаа нэгнээ дэмжээсэй л гэж хүсэж байна даа.