УГТЭ-ийн Нүдний мэс заслын баг Хөвсгөлд ажиллаж, эмчилгээнд явах боломжгүй байсан 10 гаруй хүнд мэс засал хийлээ

Улсын Нэгдсэн Гуравдугаар Эмнэлэг орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд дэмжлэг үзүүлж байна.

Энэ удаа тус эмнэлгийн Нүдний мэс заслын эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй төрөлжсөн мэргэшлийн баг есдүгээр сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллажээ.

Ингэхдээ төсвийн хөрөнгө оруулалтаар суурилагдсан аппарат хэрэгслийн тогтвортой үйл ажиллагааг хангах, оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологийн ашиглалт, үр өгөөжийг сайжруулах чиглэлээр эмч мэргэжилтнүүдэд ажлын байрны мэс засал сургалт зохион байгуулж дадлагажуулсан байна.

Мөн мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч хамтарч ажиллах, орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтыг дэмжлэгт удирдлагаар хангах, төрөл хүртээмжийг өргөжүүлэх, орон нутгийн иргэд үйлчлүүлэгчдэд нүдний мэс заслын төрөлжсөн мэргэшлийн хамтарсан үзлэг оношилгоо хийжээ.

Баг бүрэлдэхүүн долоо хоногийн томилолтын хугацаанд нийт 300 орчим иргэнд үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өгсний дээр зайлшгүй лавлагаа тусламж үйлчилгээ авах шаардлагатай байсан ч тодорхой шалтгааны улмаас төв эмнэлэг рүү эмчилгээнд явах боломжгүй байсан болор цайх, зовхины хүнд хэлбэрийн эмгэг болон нүдний мах авхуулах шаардлагатай зэрэг 10 гаруй үйлчлүүлэгчид мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэв гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

 

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: