Манай залуус Төв азид мэдээллийн технологийн үйлчилгээ экспортлож байна даа.

Манай залуус Төв азид мэдээллийн технологийн үйлчилгээ экспортлож байна даа.
Монгол улсын программ хангамж үйлдвэрлэгч компанийн захирал П.Пүрэвбазар. Монголын анхны клауд инноватор FIBO CLOUD Бүгд Найрамдах Казахстан Улсын харилцаа холбооны номер нэг компани “Транстелеком”-ын “Tier-III” стандартын 10 дата төвд клауд үйлчилгээ үзүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Жилийн 1.5 сая ам.долларын гэрээ юм байна. Төв азийн 200 гаруй хөрөнгө оруулагч, бизнесменүүдийн оролцсон юм.
Монголчууд байгалийн түүхий эдээсээ гадна технологи экспортолж долларын урсгалын шинэ суваг нээж эхлэхийг харах сайхан байна. Энэ бол Монголын компани Төв азидаа технологи экспортолсон анхны тохиолдол, түүхэн үйл явдал юм. Залуустаа цөмөөрөө баяр хүргэе.
May be an image of 10 people, people standing and indoor
Тэд “Google For Startups” нэрийн дор Төв азийн орнуудын шилдэг 15 гарааны бизнес оролцож буй хурдасгуур хөтөлбөрт Монгол улсыг төлөөлж оролцсон. Эдгээр компаниудаас шилдэг гурвыг нь онцолж Бүгд Найрамдах Казакстан улсын төрийн тэргүүн Касым-Жомарт Токаевд өөрсдийн төслөө танилцуулах боломж олгосон. Тэгээд шилдэг нь байсан тул Казакстаны Ерөнхийлөгч Токаевтай уулзаж бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа экспортлогчид юм.

Leave a Reply

%d bloggers like this: