ВИДЕО: “Ододтой бүжиглэе” шоуны оролцогчид болох “Moon Dance” хамтлаг ДАШТ-ий дэд аваргаар шалгарч, дэлхийд гялалзлаа
Герман Улсын Брауншвейг хотод 2022 оны 10.15-ны өдөр болсон Бүжгийн спортын Латин болон Стандарт хамтлаг бүжгийн ДАШТ-д Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон “Moon Dance” баг хамт олноороо 2-р байранд шалгарч анх удаагаа дэлхийн аваргаар шалгаран, мөнгөн медаль, цомын эзэн болжээ.
Бүжигчид тус тэмцээнд “The Power of the 4 Elements” буюу “Дөрвөн махбодын хүч’ сэдэвт үзүүлбэр бэлтгэн оролцож амжилт үзүүлэв. “Moon Dance” бүжгийн хамтлагийг 2009 онд О.Саранхүү үүсгэн байгуулсан бол одоо ерөнхий дасгалжуулагчаар О.Оюунбат ажиллаж байна.
Мөн 4-р байранд Star dance маань шалгарсан байна.
1-р байр Grün Gold Club Bremen
2-р байр Moon dance Team
3-р байр TSG Bremerhaven
4-р байр Star dance
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шатны үзүүлбэрийг бичлэгээс үзнэ үү.