​Г.Отгонтамир: Долоон машин мөргөж, ноцтой осол гаргасан эмэгтэй жолооны үнэмлэхгүй байсан

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, эсрэг урсгалын 7 автомашин мөргөж, мөн 12 настай хоёр эмэгтэй хүүхэд дайрсан хэрэг 10-р сарын 10-ны 18:53 цагт гарсан. Олон нийтийн сүлжээнд жолооч хаазаа андуурч гишгэснээс болоод осол гаргасан гэх мэдээлэл тархаад байгаа билээ. Тэгвэл энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тайлбар мэдээлэл өглөө.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамир: 2022 оны есдүгээр сарын эхний байдлаар зам тээврийн ослоор нийт 426 хүн нас барж, 2150 хүн гэмтэж, бэртсэн. Эдгээр зөрчлөөс огт жолооч биш, эрхээ хасуулсан байхдаа тээврийн хэрэгсэл жолоодсон 23 мянга 834 зөрчлийг илрүүлсэн. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн ослын тухайд долоо хоногийн өмнө гарсан. Ослын улмаас нийт 8 жолооч эд хөрөнгийн хохирол амассан. Мөн гарцаар гарч байсан 12 настай хоёр хүүхэд гэмтсэн. Одоогийн байдлаар 2 хүүхэд эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Олимп” хотхоны хойд замд зам тээврийн осол гаргасан авто машины жолооч нь 29 настай, эмэгтэй М гэгч байсан. Бид тухайн осолд шалгалт хийж байна. Шалгалтын ажил дуусаагүй байгаа.

Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа учраас ослын шалгалтыг 14 хоногоор сунгасан.

Ослын дүгнэлт гараагүй байгаа. Хааз, тормоз андуурч дарсан эсэх нь тогтоогдоогүй. Осол гаргасан жолоочийг тухайн үед шалгахад архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Мөн мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тест хийхэд мөн хэрэглээгүй гэж гарсан. Нарийвчлан тогтоохоор түүний биеэс биологийн дээж болгон цус авч, Шүүхийн шинжилгээний хүрээлэнд шинжээч томилсон.

May be an image of street and road

Явган зорчигчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилсон, дүгнэлт гараагүй байна. Жолоо барьж явсан иргэн жолооч биш байсан. Иймд авто машинаа жолооны эрхгүй иргэнд шилжүүлсэн хүнд давхар хариуцлага тооцно” гэлээ.

Тухайн осол, хэргийг үйлдсэн жолооч 1993 онд төрсөн, эмэгтэй “М” нь энэ оны 10 дугаар сарын 10-ны орой 18 цагийн орчимд найз залуу болох “Б”-г согтуугаар автомашин жолоодуулахгүй байх зорилгоор түүний төрсөн ахын эзэмшлийн “Toyota Land Cruiser” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа дээрх ослыг гаргасан байна. Осол гаргасан “М” нь шүдний эмч. Ээж, аав нь жирийн л ХУД-ийн иргэд. Харин найз залуу нь “Б” нь Хөгжлийн банк, Эрдэнэс таван толгойд ажиллаж байжээ.

Дашрамд дурдахад: Хохирогч охидын нэг нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар гэмтлийн зэргийн дүгнэлт гаргаагүй байгаа аж.

Харин нөгөө охины хөл нь хугарсан гэх мэдээллийг ЦЕГ-аас өгсөн. Тэгвэл охиныг БНСУ-руу эмчилгээнд явуулахаар болсон гэх мэдээлэл сошиал орчинд түгээд байгаа юм. Тодруулбал, хөл нь хугарсан хохирогч охины хөлийг тайрахаас аргагүй болсон гэх мэдээлэл худал аж.

Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийг замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: