Ирэх онд банк санхүүгийн салбарт гарах 10 ГОЛ ӨӨРЧЛӨЛТ
Ирэх онд манай улсын банк санхүүгийн салбар ямар байх талаар эдийн засагч Б.Чойжамцаас тодрууллаа.
- Системийн таван банк IPO хийж, нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө Санхүүгийн зохицуулах хороогоор баталгаажуулаад байна. Төрийн банкнаас бусад дөрвөн банкинд нэг хувьцаа эзэмшигчийн эзэмших хувь 20 хувь хүрч буураад байна.
-
Өнөөдрийн байдлаар, төлбөрийн чадварын асуудалтай 2-3 банк бий. Тэд бусад банктай нийлэх, аль эсвэл шинэ бүтцийн өөрчлөлтөнд орох магадлалтай. Одоо байгаа 12 банкны тоо нэг оронтой тоонд хүрч буурч болох юм.
-
Ирэх онд банкуудын хадгаламжийн хүү өснө, өрсөлдөөн нэмэгдэнэ. Энэ хэрээр урт хугацааны хөрөнгө оруулалтын зээл бага олдох боломж нэмэгдэнэ. Үүнтэй уялдаад үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нэлээд цохилт өгнө.
-
“Халаасны” “ББСБ”-ын тоо буурна. Тэд мөнгөн хөрөнгийн дутагдалд орно.
-
Бичил зээлдэгч нар хувь иргэдээс өндөр хүүтэй зээл авч санхүүгийн дарамтанд орох нь нэмэгдэнэ
-
Нэг талаар банкууд IPO хийж байгаатай холбоотойгоор, нөгөө талаар бусад компаниудын мөнгөн хөрөнгийн дутагдлаас үүдэн IPO, бонд сонирхох эрэлт нэмэгдэнэ. УИХ-д ААН-ийн IPO хийж нээлттэй хувьцаат компани болохыг дэмжих зорилгоор IPO гаргахтай холбоотой холбогдон гарах зардлыг 20 хувиар нэмэгдүүлэн ААНОАТ-аас хасах зардлаар тооцох хууль өргөн бариад байна. Хэрэв хууль батлагдвал компаниуд хөрөнгийн зах зээл рүү орох боломж илүү нэмэгдэнэ.
-
Өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй 36 хөрөнгө оруулалтын сангийн зориулалттай хөрөнгө оруулалтын менежментийн компани байна. Тэдний сангийн үйл ажиллагааг татвараас чөлөөлөх заалт УИХ-д орж ирээд байна. Үүнтэй уялдан үйл ажиллагаа нь идэвхжих боломжтой.
-
Монгол улсад бүртгэлтэй ААН-ийн ҮЦЗЗ-н нээлттэй арилжаанд хөрөнгө оруулсан этгээдийн этгээдийн гадаад бол 20 хувь, дотоод 10 хувь байгааг 5 хувь болгож бууруулж байгаа нь хөрөнгө оруулагчдыг татах дэмжлэг болно.
-
Хөрөнгийн зах зээл түүхэндээ анх удаа 6 их наяд хүрээд байгаа ба дээрх гурван өөрчлөлтийн үр дүнд цааш нэмэгдэх боломжтой
-
Эдийн засгийн өсөлт саарч хүнд жил хүлээж байгаа ч банк санхүү, хөрөнгийн зах зээл эрүүлжих чиглэл рүү явах боломжтой гэж харж байна.
Өрөг.мн