Цэцэрлэгийн багачуудын биеийн тамирын хувцасны хөвөн даавууг Монголдоо үйлдвэрлэж эхэллээ

Монгол Улсад анх удаа ХБНГУ-ын шинэлэг, инновац шингэсэн тоног төхөөрөмжөөр нарийн сүлжмэл даавуу үйлдвэрлэж эхэлжээ.
Энэ хичээлийн жилээс цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцсыг нэхмэл, сүлжмэл даавуу, оёмол бүтээгдэхүүний аюулгүй байдал, техникийн шаардлагын дагуу хүүхдийн биеийн онцлогт тохирсон, хөдөлгөөнд саад учруулахгүй, сургалтын орчинд нийцсэн, арьсанд элдэв харшил өгч, сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар үйлдвэрлэдэг болсон.

Биеийн тамирын хувцасны материал нь хүүхдийн арьсанд шууд хүрдэг тул техникийн шаардлага, стандартыг хангасан байх ёстой. Уг биеийн тамирын хувцсанд орж буй 100 хувь хөвөн даавууг нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх “Батзүү” ХХК Монголдоо үйлдвэрлэж байгаа аж. Түүнчлэн үйлдвэр дотроо бүтээгдэхүүний шинж чанарыг тогтмол хянах үүрэг бүхий лабораторийг ажиллуулж эхэлжээ.

Leave a Reply

%d bloggers like this: