Ц.Эрдэмбилэг: Швейцарын Novartis үйлдвэрийн 16 төрлийн эмийг $1-оор авч, бүх эмийн сангаар худалдаалахаар болж байна
Novartis компанийн 16 нэр төрлийн эмийг Монгол Улсад бүртгэж бүх эмийн сангуудаар түгээх шийдвэр гарсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Novartis компанийн эмийн үйлдвэрийн 16 эмийг Монгол Улсад бүртгэлээ.
Уг хөтөлбөр нь Швейцар улсад төвтэй, Novartis гэдэг эмийн компаниас улс орнуудад хэрэгжүүлж байгаа хөтөлбөр юм. Энэ хүрээнд халдварт болон халдварт бус өвчнүүдийг бууруулахад чиглэсэн 15 төрлийн 24 эмийг үйлдвэрийнх нь үнээр буюу нэг ам.доллароор Монгол Улсад нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Эдгээр эм нь ДЭМБ-аас зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан. Одоогоор гэрээний дагуу нийлүүлэх ёстой эмийн 80 орчим хувь нь орж ирээд байна. Тус хөтөлбөрийн хүрээнд маргаашаас эхлэн ЭМДЕГ, эм ханган нийлүүлэх газруудад тодорхой чиглэлүүдийг хүргүүлнэ. Улмаар иргэд Novartis компанийн эмийн үйлдвэрийн 16 эмийг бүх эмийн сан болон эм ханган нийлүүлэх байгууллагуудаар хөнгөлөлттэй авах боломж бүрдэж байгаа юм. Хөтөлбөрт хамрагдсан дараах эм нь эмийн хатуу зохицуулалттай Австри, Герман, Польш, Словени, Испани зэрэг зургаан оронд үйлдвэрлэгдсэн” гэв.