МОНГОЛЫН ТӨРД ДАРГА ГЭДЭГ АЛБАН ТУШААЛТАН АЛЬ БОЛОХ ЦӨӨН ТООТОЙ АЖИЛЛАНА

Засгийн газрын хяналтыг хэрэгжүүлэх газар байгуулсан. Энэ байгууллага хяналт, шалгалтыг нэгдүгээрт тавихгүй. Төрөөс иргэнд үзүүлж буй үйлчилгээнд үнэлгээ хийж, үйлчилгээний чанарт анхаарал хандуулан ажиллана.

Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг төрийн бүх түвшинд явуулахаас гадна тандан судалгааны ажлыг зохион байгуулна. Хууль амьдралд хэрэгжиж байгаа эсэх, иргэн төрийн харилцаанд үнэлэлт дүгнэлт өгч, шаардлага хуулийн өөрчлөлт, шинэчлэлийг цаг тухайд нь хийхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх юм.

Газар, хэлтэс, алба гэдэг хуучны ойлголтоос төрийг ангижруулахыг хичээж байна. Энэ хэсэг, нэгжүүд нь багийн зарчмаар ажиллана гэсэн үг. Багийг дарга биш ахлагч нь удирдана. Бид дарга гэдэг албан тушаалтай хэт их эвлэрч ирсэн. Дарга эрх ямба, тусгай хангамж шаардаж ирсэн тогтолцоог халахыг хичээж байна. Засгийн газрын хяналтыг хэрэгжүүлэх газар зургаан нэгж байгуулна. Нэгжүүдийг ахлах менежер, судлаачид удирдана. Цаашид Монголын төрд дарга албан тушаалтан аль болох цөөн тоотой ажиллана гэв.

Leave a Reply

%d bloggers like this: