Х.Алтай: Монголын Хөрөнгийн биржийг “Олон нийтийн” компани болгож байна
Тэрээр “Дараа долоо хоногийн даваа гарагт IPO гаргахад бэлэн болгохоор ажиллаж байна. Мөн Монголын хөрөнгийн бирж олон нийтийн болж байна. Төрийн өмчийн компаниудын засаглалын ил тод бус байдлыг цэгцлэх зам нь олон нийтийн болгох. Тиймээс Монголын хөрөнгийн бирж бусад төрийн өмчит компаниудыг түүчээлнэ.
Манай IPO хэд хэдэн онцлогтой. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар нэг этгээд болон түүний харилцан хамаарал бүхий этгээдүүд төрийн өмчит компани олон нийтийн болж байхад түүний 5-аас дээш хувийг эзэмших боломжгүй.
Үүнээс гадна улс төрийн нөлөө бүхий албан тушаалтан болон түүний харилцаа хамаарлын хүмүүс хувьцаа эзэмших боломжгүй. Тэгэхээр Монголын хөрөнгийн бирж улс төрийн ямар нэгэн нөлөөнөөс ангид, аль нэгэн компани хувьцааг нь дангаараа эзэмшинэ гэх эрсдэл байхгүйгээр жинхэнэ утгаараа олон нийтэд шилжинэ” гэлээ..