Өвдөгний үе солих 5.6 сая төгрөгийн 75 хувийг даатгалаас хариуцна

Өвдөгний үе солих мэс заслын тусламж, үйлчилгээний 75 хувийг ЭМД-ын сангаас хариуцна.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор өвдөгний үе солих мэс заслын тусламж үйлчилгээг хамтын төлбөртэй байхаар зохицуулсан. Ингэхдээ нийт төлбөрийн 75 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлж, үлдсэн 25 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Тодруулбал, 1.5-5.6 сая төгрөг бөгөөд үүний 395 мянгаас 1.1 сая төгрөгийг иргэн өөрөө төлнө.

2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 1055 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 5.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай ЭНД дарж танилцаарай.

Leave a Reply

%d bloggers like this: