Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 1 их наяд төгрөгт хүрчээ

Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш арванхоёрдугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 994.7 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 724.4 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 89.7 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.

Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байна.

Хөгжлийн банк нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 31.1 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 736.7 тэрбум төгрөгийн, 73.4 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 2 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.

Эх сурвалж. МУХБ

Leave a Reply

%d bloggers like this: