Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож байж нийгмийн бүлгүүдийг бүрэн төлөөлдөг болно

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлаар сэтгүүлчийн асуултанд:
“Манайд парламент нь иргэдээ бүрэн төлөөлж байна уу гэдэг асуудал байна. Тэгэхээр 152 гишүүнтэй болж байж манай улсын салбар бүрээс төлөөлөл нь парламентад орж чадна гэсэн судалгаа байна.
Жишээ нь, малчид, залуусын, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэх мэт олон сегментийн төлөөлөл парламентад суудалтай болно. Одоо байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл ч нэмэгдэнэ.
Мөн сонгуулийн пропорционал системтэй болсноор хорин мянгаас дээш Монгол иргэд амьдарч буй улсаас парламентад суух төлөөлөгчтэй болох боломж бүрдэнэ.
Ер нь хууль өргөн баригдахад бэлэн болсон” гэж хариулав.

 

Leave a Reply

%d bloggers like this: