Автобус парк шинэчлэлийн 100 автобус Эрээний хил дээр иржээ

БНХАУ-аас оруулж ирэх 100 автобус Эрээний хил дээр ирлээ гэж Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.

Тэрбээр “Гааль дээр асуудал үүсэхгүй бол нэгдүгээр сарын 10-нд автобус Улаанбаатар хотод ирнэ. Энэ сарын 15-наас үйлчилгээнд явж эхэлнэ гэж төлөвлөж байна. Үлдсэн 124 автобусыг ирэх  сард багтааж оруулж ирэхээр төлөвлөж байна” гэлээ.

Leave a Reply

%d bloggers like this: