“Буянт Ухаа 2” хороололд 1200 хүүхдийн 163-р сургууль шинээр ашиглалтанд орж, ирэх улиралаас хүүхдүүдээ авна

Хан-Уул дүүргийн “Буянт Ухаа 2” хороололд 1200 хүүхдийн 163 р сургуулийн барилгын ажил дуусч ашиглалтанд ороход бэлэн болжээ.

“Вишн Девелопмент” компани энэхүү барилгын ажлыг гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар захиалагчийн хяналтыг тавьж ажилласан байна.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны хүүхэд багачуудыг сургах ерөнхий боловсролын 163 дугаар сургуулийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам сүлжээ, камержуулалтын ажил бүрэн дууссан байна.

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд сургуулийн насны хэдэн хүүхэд амьдардаг талаар болон шинэ сургууль хэзээ ашиглалтад орохыг тус хорооны Нийгмийн ажилтан И.Наранцэцэгээс тодруулахад “Манай хороонд сургуулийн насны 3,200 хүүхэд бүртгэлтэй байдаг. Хүүхдүүд маань өмнөх улиралд 89, 118, 60 дугаар сургуульд хуваагдан суралцаж байсан бол шинэ улирал эхлэхэд шинэ сургуульдаа суралцахаар болж байна” хэмээв.

Leave a Reply

%d bloggers like this: