“Ковид-19”-ийн хуулиар томилогдсон долоон ТНБД, 17 агентлагийн дарга нар энэ долоо хоногт чөлөөлөгдөнө

Цар тахлын хуулийн үйлчлэл 2022 оны 12 дугаар сарын 31-нээр дуусгавар болж байгаатай холбогдуулан төрийн албанд сонгон шалгаруулалтгүй томилогдсон зарим албан тушаалтнуудыг энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар чөлөөлөх юм.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Цар тахлын хуультай холбогдуулан түр томилогдсон этгээдүүдийг нэгдүгээрт үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Хоёрдугаарт, Төрийн албаны зөвлөлөөс тус ажлын байруудад нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Одоогийн байдлаар долоон Төрийн нарийн бичгийн дарга, 11 агентлагийн дарга Засгийн газрын томилгоогоор ажиллаж байна. Түр томилгоо гэсэн үг. Харин эдгээр хүмүүс төрийн албаны шалгалтаа өгөөд тэнцсэн, ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж буй тохиолдолд эргэн ажиллах боломжтой​. Төрийн албаны тухай хууль батлагдсантай холбоотойгоор Засгийн газраас гурван журам батлахаар бэлтгэл ажил хангаж байна гэлээ.

11 гэсэн боловч дараах 17 агентлагийн даргын үүргийг гүйцэтгэгч чөлөөлөгдөхөөр байгаа юм.

Танилцуулбал:

  1. ШӨХТГ-С.Мөнхчулуун
  2. Иргэний нисэхийн ерөнхий газар-С.Мөнхнасан
  3. Мал эмнэлгийн ерөнхий газар-Д.Батчулуун
  4. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар-Д.Нарантуяа
  5. Биеийн тамир спортын улсын хороо-Д.Жаргалсайхан
  6. Ашигт малтмал, газрын тосны газар-Л.Баярмандал
  7. Нийгмийн даатгалын ерөнхий газар-Б.Батсүх
  8. Төрийн худалдан авах ажиллагааны газар-Ц.Батзул
  9. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар-Л.Дашдэмбэрэл
  10. Хүүхэд, гэр бүл залуучуудын хөгжлийн газар-Г.Батдорж
  11. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар-Э.Тамир
  12. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар-А.Энхманлай
  13. Боловсролын ерөнхий газар-Т.Ням-Очир
  14. Усны газар-Ш.Мягмар
  15. Соёл урлагийн газар-Н.Мөнхзул
  16. Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн
  17. Үндэсний геологийн алба-О.Чулуун

Харин дараах шинээр байгуулагдсан хоёр агентлагийн дарга одоогоор томилогдоогүй байгаа гэсэн үг. Дээрх 17 агентлагтай нийлээд дарга нь шинээр томилогдож таарна гэсэн үг.

  1. Хөрөнгө оруулалт худалдааны газар
  2. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

Харин эдгээр долоон сайдад эхний ээлжинд дараах ТНБД нар багтаж байгаа аж.

  • ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг
  • УУХҮ-ийн яамны ТНБД Б.Бямбадагва
  • Эрчим хүчний яамны ТНБД Н.Тавинбэх
  • ЭЗХЯ-ны ТНБД Х.Батжаргал
  • ЦХХХЯ-ны ТНБД Ч.Золбаяр

Харин Л.Цэдэвсүрэнгийн хувьд шалгалт өгч, тэнцээд БШУ-ны сайд болсон ч, удалгүй ТНБД болсон билээ. Үүнийг ТАЗ шалгалтаа өгч албан ёсоор томилогдсон гэж үзэж байгаа бол Засгийн газрын зүгээр чөлөөлөгдөх ТНБД-ын нэг хэмээн үзэж байгаа нь эргэлзээтэй байдлыг үүсгээд байгаа аж.

Leave a Reply

%d bloggers like this: