Өмнөд Солонгосын компани ганц бие ажилтнууддаа урамшуулал олгож эхэлжээ

БНСУ-ын харилцаа холбооны салбар зах зээлийн үнэлгээгээр гуравдугаарт ордог LG Uplus Corp компани ганц бие ажилтнууддаа урамшуулал олгохоор болжээ. Энэ оноос эхлэх шинэ жишиг нь зөвхөн ганц бие эрэгтэй хүмүүст хамаарагдах юм байна.

Тус улсын ААН-үүд гэр бүлтэй ажилтнуудыг дэмждэг, урамшууллын тогтолцоо, уламжлалт бодлогыг өөрчлөхөөр LG Uplus Corp компани шинэ жишиг нэвтрүүлж буй нь энэ юм байна.

Ажилтнуудын зарим хэсэг нь ганцаар амьдрах замыг сонгосон хүн үүнийхээ төлөө шийтгүүлж, урамшуулалд хамрагдахгүй байх ёсгүй, ижил хүндлэгдэх ёстой гэж үзэх болсон байна.

Ингээд тус компани “Амьдралын ямар хэлбэр сонгох нь тухайн хүний эрх, тиймээс ялгаварлах нь утгагүй. Гэрлээгүй гээд тэр хүн ганцаараа амьдардаг гэсэн үг биш” гэсэн үндэслэлээр урамшууллын шинэ тогтолцоо нэвтрүүлсэн бөгөөд байгууллагад таваас дээш жил ажилласан, гэрлээгүй 38-аас дээш насны ажилтнууд хамрагдах боломжтой. Урамшуулал нь нэг сарын цалин, таван өдрийн цалинтай чөлөө юм байна.

LG Uplus Corp компанийн ийм урамшууллыг хүртсэн анхны ажилтан өчигдөр талархлаа компанийнхаа дотоод сайтад бичиж, бусад нь баяр хүргэсэн байна. Тэрбээр энэ жил нэг сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал, тав хоногийн цалинтай чөлөө авахаар болжээ.

Уг тэтгэмжийг авсан хүн дараагийн хоёр жилд ажлаасаа гарах ёсгүй. Гарвал авсан мөнгөө буцааж өгөх ёстой ажээ.

Хэрвээ гэрлэвэл урамшуулал хүртэхээ болих гэнэ. Бас урамшуулал хүртсэнээсээ хойш доод тал нь хоёр жил гэрлэхгүй, ажлаас гарахгүй байх нөхцөлтэй ажээ. Хэрвээ энэ нөхцөл зөрчигдвөл авсан урамшууллаа буцааж төлөх юм байна.

Өмнөд Солонгосын компаниудад залуу үеийнхэн, тэр дундаа ганц бие залуус олноор ажилладаг болж буй энэ үед ийм төрлийн урамшууллын механизм тэднийг тогтвортой, сэтгэл хангалуун ажиллахад чухал нөлөөтэй болж байгаа ажээ.

Гэхдээ LG Uplus Corp компанид нэвтрүүлсэн жишгийг бусад томоохон компаниуд дагах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Leave a Reply

%d bloggers like this: