П.Анужин: Нийт хүн амын 51 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдгүйгээр нийгмийн асуудлыг яаж шийдэх юм бэ

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин: Улс орны болох, бүтэхгүй асуудлыг ард түмний оролцоотойгоор хэлэлцэж тодорхойлно гэж байна. Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн болохгүй байна. Монголын нийгмийн асуудлыг ярих гэж байхад яагаад эмэгтэйчүүдийн төлөөлөл байхгүй байгаа юм. Эмэгтэйчүүдийн квотыг хангаагүй байгаад үнэхээр харамсаж байна.

Манай Улсын хүн амын 51 хувийг бүрдүүлдэг эмэгтэй хүнгүйгээр яаж нийгмийн асуудлыг гаргаж ирэх гэж байгаа юм бэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөл, эмзэг бүлгийн төлөөлөл, залуучуудын төлөөллийг заавал оруулах ёстой гэлээ.

Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Энэ 11 хүн ямар ч эрх мэдэлгүй. Эмэгтэй хүмүүс материалаа дутуу ирүүлсэн. Эсвэл улстөрийн намын дарга байсан гэлээ.

Leave a Reply

%d bloggers like this: