Шинээр томилогдсон сайд нар ТАНГАРАГ өргөлөө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Барилга хот, хөгжлийн сайдаар Ц.Даваасүрэн, Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Боомтын сайдаар Х.Булгантуяа, Шадар сайдаар Ч.Хүрэлбаатар нарыг томилсон билээ. Шинээр томилогдсон сайд нар өнөөдөр тангаргаа өргөлөө.

Өнөөдөр мөн БОАЖ-ын дэд сайдаар “Тавантолгой түлш” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан М.Ганбаатар, ЭЗХ-ийн дэд сайдаар одоогийн БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар Ж.Эрхэмбаатар, УУХҮ-ийн дэд сайдаар О.Цэндсүрэн нарыг томилсон.

Монгол Улсын Засгийн газар ийнхүү бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ. Гүйцэтгэх засаглал 16 яамнаас гадна Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Спорт, олимпизм хариуцсан нийт 19 сайдтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Leave a Reply

%d bloggers like this: