БНХАУ-аас ирэх Гадаадын болон Манай улсын иргэд ч 48 цагийн PCR шинжилгээний сөрөг хариу шаардах журам батална

Нөгөөдөр буюу нэгдүгээр сарын 8-наас Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээх болсонтой холбоотойгоор Улсын онцгой комисс түр журам батлахаар болжээ. Уг асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Чинзориг дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Хил нээгдэхтэй холбоотойгоор өнөөдөр УОК-оос түр журам баталж мөрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Энэхүү мэдээллийн дараа Шадар сайдтай хамт хуралдаж, уг түр журмыг батлахаар тохирсон. Хоёр орны иргэдэд ижил тэгш зарчим үйлчлэх ёстой гэдэг дээр Шадар сайд, Боомтын сайд, Эрүүл мэндийн сайд санал нэгдсэн.

Тухайлбал, БНХАУ руу явах манай иргэдээс 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний хариу шаардаж байгаа. Тиймээс Хятад улсаас ирж байгаа болон дамжин ирж байгаа иргэд 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх ёстой гэж үзэж байна. Мөн хил гараад 48 цагийн дотор буцаж ирвэл түргэвчилсэн шинжилгээ өгч хил нэвтрэх гэх мэт шаардлагуудыг журамдаа оруулж байна.

Энэхүү шинжилгээтэй хил гараад 48 цаг дотроо багтаж эх орондоо орж ирвэл Замын-Үүдэд түргэвчилсэн шинжилгээ өгнө гэж журамд оруулахаар болсон. Халдвар хамгааллын журам агаарын хил болон хилийн боомтуудаар вагон, автомашинаар орж ирэх иргэдэд адил үйлчилнэ” гэсэн юм.

БНХАУ-ын эрх баригчид ковидын хязгаарлалтуудыг үе шаттай сулруулж, олон нийтийн газраар зорчиход PCR шинжилгээ шаардах болон шинж тэмдэг илэрсэн хүнийг хөл хорих журмыг цуцлах шийдвэр танилцуулсан. Гэвч хязгаарлалтыг огцом сулруулсан явдал нь 1.4 тэрбум хүн амтай БНХАУ-д ковидын тархалт огцом нэмэгдэх шалтгаан болж, халдварын шинэ давалгаа бий болсон.

Leave a Reply

%d bloggers like this: